УБЦТС ТӨХК-аас цахилгааны болон галын аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж ээлжит болон ээлжит бус үзлэг шалгалтыг тогтмол хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж ажилладаг. Цар тахлын үед тус байгууллага иргэдээс ирэх цахилгаан эрчим хүчтэй холбоотой аюул эрсдэл, үл нийцлийн мэдээллийг цахимаар буюу “Цахилгаан хэрэглэгч” аппликейшн болон 137004 утсанд мессэж илгээж мэдээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр иргэдийн мэдээлэлд үндэслэн түргэн шуурхай арга хэмжээ авч иргэд болон хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжлийн байгууллагаас үзэж хамтран ажиллахыг уриалж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК