Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 8 дугаар сарыг дуустал “Хэрэглэгч таныг сонсъё, асуудлыг шийдвэрлэе” аяныг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчээр хангах, түгээх үйл ажиллагаа болон компанийн ажилтан албан хаагчидтай холбоотой бүхий л санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллана.
Хэрэглэгч та мэдээлэл лавлагааны 70047004 утас, компанийн цахим хуудас болон my.tog.mn цахим үйлчилгээ, харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн үйлчилгээгээр дамжуулан өргөдөл, гомдол санал хүсэлтээ бидэнд ирүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК