Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

Хамтран ажиллах урилга

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар  зүйлийн 50.5.дахь хэсэгт заасны дагуу улсын төсвийн болон компанийн өөрийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахад үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ (А3)-тэй төлөөллийг мэдээлэл, хүсэлтээ ирүүлэн хамтран ажиллахыг хүсье.

Үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй өмнөх онд хамтран ажилласан иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирж, гэрээгээ сунгах боломжтой. Материалыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн бичиг хэргээр хүлээн авна.

 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 45, 

УБЦТС ТӨХК-ийн төв байрны 101 тоот, Хангамжийн алба

Утас: 976-11342420 (158)