Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/01 дугаар тушаалаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” удирдамж батлагдсан. Удирдамжийн дагуу 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “ЕРДӨӨ 90 МИНУТ” их цэвэрлэгээний ажилд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн, мэргэжлийн ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн болон өөрийн харьяа 50 м хүртэлх зам талбайн цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж идэвхтэй оролцлоо.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК