Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/01 дүгээр тушаалаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” удирдамжийн дагуу хаврын их цэвэрлэгээний ажилд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй инженер техникийн, мэргэжлийн ажилтан, албан хаагчид 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр идэвхтэй оролцлоо. Энэхүү ажлаар Уранган ХХК-ийн урд гүүрнээс Нарны хорооллын гүүр хүртэлх зам, талбай, Дунд голын эрэг дагуу үүссэн 100 шуудай, 7 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК