Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас цахилгааны төлбөрийн хуримтлагдсан өр, авлагатай хэрэглэгчдийн хэрэглээг Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасны дагуу түдгэлзүүлж, өр авлагыг бууруулах ажлыг эрчимтэй явуулж эхэллээ. Хэрэглээг түдгэлзүүлэх ажлыг тухайн цахилгаан хэрэглэгч нь нэг сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, хоёроос дээш сарын төлбөрийн өртэй бол хугацаа харгалзахгүйгээр хийж байна.
Тиймээс төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүд өөртөө болон цахилгаан эрчим хүчээр хангагч компанид хүндрэл учруулалгүйгээр хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө яаралтай төлөхийг уриалж байна.