Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ИЙН АЖИЛТАН Л.БАЯРСАЙХАН ЭЛЬБРУСЫН ОРГИЛД АМЖИЛТТАЙ АВИРЛАА

Мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэн, Жаргалант уулчдын клубийн тамирчин Л.Баярсайхан нарын нийт 13 тамирчин энэ сарын 14-ний өдөр Европ тивийн ноён оргил, Кавказын нурууны хамгийн өндөр цэг Эльбрус (5642 м)-д амжилттай авирлаа.
Уулын спортын олон улсын хэмжээний мастерын болзлыг хангаад буй Л.Баярсайхан нь багаараа 2023 онд дэлхийн ноён оргил Эверест (8848 м)-д авирч, эмэгтэй гишүүдийн хамт Лхоце оргил (8516 м)-д гарсан амжилтыг үзүүлсэн билээ.
Хамт олныхоо төдийгүй Монголчуудынхаа бахархал, талархлыг хүртэж буй Л.Баярсайхан нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийнхаа тугийг ийнхүү дэлхийн болон Европ тивийн ноён оргилуудад хүндэтгэлтэйгээр мандуулаад байна.