Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

Сонгон шалгаруулалтын урилга

 

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

            

 Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 54 м.кв талбай бүхий цайны газар болон Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ашиглалт, засварын баруун төвийн 46,4 м.кв талбай бүхий цайны газрыг "Ажилтнуудын цайны газрын зориулалтаар" түрээслүүлэхээр сонирхсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

 

                              Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн

10 цаг 00 минутаас өмнө.

Материал нээх хугацаа

 

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн

10 цаг 30 минут.

 (оролцогчдын өмнө материалыг нээнэ)

Материал хүлээн авах хаяг, байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо,
Чингисийн өргөн чөлөө 45, УБЦТС ТӨХК-ийн төв байр, 604 тоот.

Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх

Оролцогч нь материалыг тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлж, битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.

Эд хөрөнгө түрээслүүлэх

 үнийн доод хэмжээ

(НӨАТ ороогүй үнэ)

1 м.кв = 11,000 (арван нэгэн мянга) төгрөг.

Энэ нь нэг метр квадратад ногдох үнийн доод хэмжээ болно.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

1.    Үнийн санал (1 м.кв талбайг түрээслэх үнэ)-ыг албан бичгээр;

2.    Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол цахим үнэмлэхийн хуулбар;

3.    Санхүүгийн чадварыг нотлох баримт. Иргэн бол харилцагч банкны тодорхойлолт (зээл), сүүлийн нэг жилийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуулийн этгээд бол сүүлийн хоёр жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт;

4.    Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгал төлдөг бол хавсаргах;

5.    Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл;

6.  Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч, оролцох тухай хүсэлт бүхий албан бичиг;

7.    Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны технологийн карт түүнтэй холбоотой баримт бичгүүд;

8.    Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, стандартыг чандлан мөрдөж ажиллах (эрүүл мэндийн дэвтэр бөглүүлнэ; материалаа баталгаатай газраас татна; их цэвэрлэгээ 7 хоног тутамд хийнэ; малгай, халад байнга өмсөнө; “УБЦТС ТӨХК-ийн ажилтнуудад дугааргүй үйлчилнэ” пайзыг нийтэд харагдахаар байршуулна гэх мэт) тухай албан бичиг;

9.  Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичиг.

Нэмэлт шаардлага  

       -       Оролцогч нь түрээслэх талбайд өөрийн хөрөнгөөр урсгал засвар, нэмэлт тохижилт хийх нь давуу тал болно.

       -       Гэрээ байгуулсан тохиолдолд хоолны үнийг 2 тал  харилцан тохиролцож, тогтоохыг зөвшөөрсөн тухай албан бичиг ирүүлнэ.

 

Жич: Цайны газруудын ажил үйлчилгээ нь зөвхөн УБЦТС ТӨХК-ийн ажилтнуудаар хязгаарлагдахгүй.

 

 Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл, тодруулга авах:

 Оролцогч нь түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч УБЦТС ТӨХК-ийн төв байранд ирж үзэх боломжтой. Сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх нэмэлт мэдээллийг авах хаяг:

  •  Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Ашиглалт, засварын баруун төвийн цайны газар
  •  Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цайны газар
  •  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 45, УБЦТС ТӨХК-ийн төв байрны 604 тоот, Хангамж үйлчилгээний хэлтсийн Хангамжийн алба. Холбогдох утасны дугаар: 342420 (158),  Факс: 976-341852