Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

Хөдөлгөөнт механизмын жолооч, ачигч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө

УБЦТС ТӨХК нь механизмтай автомашинаар үйлчилгээ үзүүлдэг жолооч, ачигч нарт цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын хамгаалалтын зурвасын ойр орчимд ачаа өргөх, газар өрөмдөх, ухах болон хөдөлгөөнт механизмаар ажил гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг 10 дугаар сарын 16-ны өдрийн 10.00-16.00 цагийн хооронд Баянгол дүүргийн Гурвалжингийн гүүрний урд талын Тэх зогсоол, Баянзүрх дүүргийн Амгалан дахь зогсоолуудад зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй механизмтай автомашины эзэмшигч, жолооч нарыг өргөнөөр оролцохыг урья.