Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Найрамдалын районы эрчим хүчний салбар” нэртэйгээр анх байгуулагдсан.

“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Бангол салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Баянгол салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйлчлэх хүрээ

Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Баянгол дүүргийн 1, 2, 4-23 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 12, 31 дүгээр хорооны зарим айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах, техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхэлж байна. Газар нутгийн онцлог, цахилгаан түгээх сүлжээнээс шалтгаалан Баянгол дүүргийн 1, 2, 11, 20, 23 дугаар хорооны зарим, 3 дугаар хорооны бүх айл өрх, аж ахуйн нэгж нь тус Хэрэглэгчдэд үйлчлэх төвд харьяалагддаггүй.

Хэрэглэгчдийн тоо

2024 оны 04 сарын 01-ний байдлаар 56464 гэрээт хэрэглэгчтэй байна.
Аж ахуйн нэгж 3295 5.8%
Гэр хороолол 8061 14.336.2%
Орон сууц 45108 79.9%

Хэрэглэгчдийн тоолууржилт

  • Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 60343 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж байна.

  • Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгүүдийн ажлын чиг үүрэг

    Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

    • Шинэ холболтын хүсэлт хүлээн авах
    • “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулах, сунгах, шилжүүлэх
    • Цахилгаан эрчим хүчний болон үйлчилгээний төлбөр хураан авах, тайлан тооцоог нэгтгэх
    • Тоолуур, техник үйлчилгээний ажлын захиалга хүлээн авах
    • Төлөвлөгөөт засварын зарыг хүргэх
    • Өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх
    • Хэрэглэгчийн мэдээллийн баазыг бүрдүүлэх

    Тоолуур, техник үйлчилгээний хэсэг

    • Худалдан авсан цахилгаан эрчим хүчний балансын тооцоо хийх, техникийн алдагдлыг бууруулах
    • Шинэ холболтыг шалгах, мэдээллийг бүртгэх
    • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бууруулах
    • Хэрэглэгчээс ирсэн дуудлага, захиалгат ажлыг гүйцэтгэх
    • Орон сууцны борлуулалт хүлээх авах ажлыг зохион байгуулах
    • Тоолуурын нэгдсэн щитэд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх
    • Тоолуур хэмжих хэрэгсэлд хэмжилт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах
    • Тоолуур хэмжих хэрэгсэлд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, баталгаажуулах
    • Тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлд хяналт тавих
    • Тоолуур хэмжих хэрэгслийн мэдээллийн сангийн баяжилтыг хийх
    • Хэрэглэгчээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх

    Борлуулалтын хэсэг

    • Циклийн дагуу тоолуур хэмжих хэрэгслийн заалт авах, системд бүртгэх
    • Цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг хянах, нөхөн тооцоо хийх
    • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
    • Цахилгаан эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх
    • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдэд сануулах мэдэгдэл хүргэх
    • Төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлэх, хэрэглээг сэргээх
    • Цахилгаан эрчим хүчний авлага барагдуулах, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулах
    • Цахилгаан эрчим хүчний авлагыг нэхэмжлэх, шүүхэд хандах

    Нийтлэг үйлчилгээний хэсэг

    • Тушаал шийдвэр, албан даалгаврын биелэлтийг хангах
    • Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, үйлчилгээний дэг жаягийн хэрэгжилтийг хангах
    • Төлбөрийн нэхэмжлэлийг хэрэглэгчийн төлбөр тооцоо хийх цэгүүдэд хүргэх
    • Цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх
    • Цахилгаан эрчим хүчний орлогын бүртгэлд хяналт тавих, нэгтгэх


    Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчдээс цахилгааны төлбөр хүлээн авах дансны дугаарууд

    Худалдаа хөгжлийн банк Голомт банк Төрийн банк Хаан банк Хас банк
    499007597 1801009072 102100001164 5034092204 5003405661

    Санамж:

    • Төлбөр хүлээн авагч: УБЦТС
    • Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн кодоо бичнэ
    • Төлбөрийн үлдэгдлээ шалгах бол 137004 дугаарт хэрэглэгчийн кодоо бичиж мессэж илгээнэ.


    Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудын хаяг байршил

    Байршил
    1 БГД-ийн 19-р хороо Ахмадын эмнэлгийн замын урд

    Холбоо барих

    Дуудлагын төв

    7004-7004

    Цахим үйлчилгээ

    https://my.tog.mn