Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1982 оны тогтоолоор “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Найрамдалын районы эрчим хүчний салбар” нэртэйгээр анх байгуулагдсан.

“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа Зүүн районы эрчим хүчний салбар” болж өөрчлөгдсөн.

Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газрын харьяа “Баруун салбар” болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /УБЦТС ТӨХК/-ийн Баянзүрх салбар” болж өөрчлөгдсөн.

“УБЦТС ТӨХК-ийн үйл ажиллагааг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус салбар нь “УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв” нэртэйгээр үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ дэг жаяг бүхий нэг цэгийн үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ӨНДӨР ХҮЧДЭЛ ТҮГЭЭХ ТӨВ

Үйлчлэх хүрээ

Өндөр хүчдэл түгээх төв нь Улаанбаатар хотын 8 дүүрэг, Төв аймгийн 11 сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүрэгтэй. Мөн компанийн эзэмшлийн 35 кВ-ын 60 дэд станц, 35 кВ-ын 884,5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35 кВ-ын 26.2 км цахилгаан дамжуулах кабель шугам болон 6/10 кВ-ын 75 хуваарилах байгууламжийн ашиглалтыг хариуцдаг. Нийт суурилагдсан чадал 497,2 МВА.



Ажил үйлчилгээ

  1. 35кВ-ын агаарын болон кабель шугам, дэд станц, хуваарилах байгууламжийн тоноглолуудын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах
  2. 35кВ-ын кабель, агаарын шугамын тодруулга хийх, хэрэглэгчийн хүсэлтээр шуурхай үйлчилгээний гэрээ байгуулах
  3. Дуудлагын төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч гэмтлийг шуурхай засварлах
  4. Цахилгаан тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийх

Бүтэц зохион байгуулалт

Өндөр хүчдэл түгээх төв нь Шуурхай үйлчилгээ засварын бригад, Дэд станцын засварын бригад /35 кВ-ын дэд станц, 6/10 кВ-ын хуваарилах байгууламж, 35 кВ-ын кабель шугам, 35/0.4 кВ-ын агаарын дэд станцын ашиглалт засвар/, Агаарын шугамын ашиглалт засварын бригад, Дэд станцын ашиглалтын 1, 2-р бригадын нийт 179 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

1 17060, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн 1-1 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв

Холбоо барих

Дуудлагын төв

7004-7004

Facebook

https://www.facebook.com/BZHUT

Цахим үйлчилгээ

https://my.tog.mn