Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ИЙН АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Дэлхий нийтэд тархаад буй цар тахал /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид ХӨСҮТ, ЗӨСҮТ болон тусгаарлах байруудын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах хариуцлагатай өндөр үүргийг хүлээн ажиллаж байна. Тодруулбал онцгой 24 объект болон төв эмнэлгүүдийн цахилгаан хангамжийн найдвартай байдалд байнгын үзлэг хийж, хяналт тавьж байна.

Мөн иргэдийг тусгаарлан  ажиглах 31, нөөцийн 10, нийт 41  байрны цахилгаан хангамжийн шугам тоноглол, дэд өртөөнд үзлэг шалгалтуудыг тогтмол хийж байна. ХӨСҮТ-ийн цахилгаан хангамжийн бэлтгэл кабелиудыг хэсэгчлэн сольж, сэргээн засварлан дизель генератор байршуулсан. "Вакцин, биобэлдмэлийн төв" агуулах байрны газардуулах байгууламжийг сайжруулах ажлуудыг тус тус гүйцэтгэж, шуурхай үйлчилгээний бригад байрлуулан ажиллаж байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК