Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

IREEE: ИННОВАЦ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШИГ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУРАЛ

 

Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, тогтвортой, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна.  

 

Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч” сэдэвт олон улсын үзэсгэлэн болон хурлыг 2024 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.  

 

Энэхүү үйл ажиллагаанд Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд тохирох эрчим хүчний шийдлүүдийг санал болгож буй дотоод, гадаадын компаниуд, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд энэхүү үйл ажиллагаанд эрчим хүч хэрэглэгч Таныг урьж байна. 

     Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх: https://forms.gle/Apmy8oV5rAxReCHU8  

     Хуралд оролцохоор бүртгүүлэх: https://forms.gle/rQdc6MPZyWgjZa7X9  

     Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.mongolchamber.mn/event/3216   

Хэрвээ та хуралд илтгэгч, панелистаар оролцохыг хүсвэл info_mongolia@abtassoc.com и-мэйлээр холбогдоно уу.