Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

КОМПАНИЙН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан 92 жилийн түүхт их ойг угтан өнгөрөгч хоёрдугаар сард компани үүсэн байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай А/88 дугаар тушаалаа баталсан билээ.

Тушаалд, компани үүсэн байгуулагдсан жил бүрийн хоёрдугаар сарын 27-ны өдөр компанийн туганд хүндэтгэл үзүүлж, аюулгүй ажиллагааны тангараг өргөх, өмнөх оны үйл ажиллагааны тайланг танилцуулах ажлыг зохион байгуулж, цаашид хэвшүүлэхийг Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн зөвлөлд даалгасан.

Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхээр компанийн захиргаанаас түүхт 92 жилийн ой тохиож буй өдөр туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг анх удаа төв байрны хурлын их танхимд зохион байгууллаа. Туганд хүндэтгэл үзүүлэх түүхэн хийгээд хүндтэй үүргийг хүлээн ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж буй залуу ажилтнуудын төлөөлөл болох Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр Т.Доржсүрэн, Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн мэргэжилтэн Д.Наранчимэг, Мэдээлэл технологийн хэлтсийн инженер Б.Билгүүн нар гүйцэтгэж, компанийн аюулгүй ажиллагааны тангарагийг өргөлөө. Үүний дараа гүйцэтгэх захирал Р.Дагдан 2023 оны үйл ажиллагааны тайланг хурлын танхимд цугласан ажилтнуудад танилцуулав.

 

 

 

Арга хэмжээний төгсгөлд компанийн удирдлагууд цагаан сарын баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан компанийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн инженер асан, ахмад ажилтан, шог зураач Л.Өлзийбатад хүндэтгэл үзүүлж, мөн төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдсан Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэсгийн ахлагч С.Батсайхан, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр Б.Энхбаатар, Ашиглалт засварын баруун төвийн монтёр Ц.Хойлогдорж, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Тээвэр үйлчилгээний албаны жолооч Н.Даваадорж, Реле хамгаалалт, туршилт тохируулгын албаны монтёр Б.Лхаасүрэн, Ашиглалт засварын зүүн төвийн ахлах монтёр Т.Одбаатар, Өндөр хүчдэлийн ашиглалт засварын төвийн инженер Д.Бямбадорж, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр Т.Сумтогоо, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах инженер Ц.Баярмаа, Эрчим хүчний яамны жуух бичгээр шагнагдсан Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр Б.Нямсүрэн нарт шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн өдөр компанийн туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд оролцсон хамт олондоо зориулан Кабелийн ашиглалт засварын төвийн монтёр Э.Ганбат, Ц.Дэмбэрэлдаваа, Реле хамгаалалт туршилт тохируулгын албаны монтёр Г.Золбаяр нар дуу хуурын ая эгшиг өргөж хөгжөөлөө.  

 

Д.ЦЭНГЭЛМАА