Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь кабелийн угсралт, оношилгоо, засвар үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор багаж хэрэгслээ олон улсын стандартыг хангасан, дэвшилтэт технологийн иж бүрдэл багажуудаар шинэчилж, өнөөдөр Кабелийн ашиглалт үйлчилгээний төвд хүлээлгэн өглөө.
Англи, Герман, Орос улсад үйлдвэрлэгдсэн, олон улсын стандартыг хангасан эдгээр багаж хэрэгсэлд 400 мм2 хүртэлх хөндлөн огтлолтын талбайтай 6-35 кВ-ын бүх төрлийн кабелийн засвар үйлчилгээ, оношилгоог мэргэжлийн түвшинд хийхэд шаардлагатай кабель хайгч, үзүүрлэгч, шахагч, хайч, дулаан хэмжигч, гагнуур зэрэг нийт 14 нэр төрлийн 94 ширхэг багаж багтаж байна.
Тусгай зориулалтын багаж хэрэгслээ шинэчилснээр кабель шугамын засвар үйлчилгээний ажлын бүтээмж болон хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилнэ.
Д.Цэнгэлмаа