Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг анхааруулж байна. Тухайлбал:
- Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах;
- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх;
- Цахилгаан щит бүхий байрууд, подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх;
- Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх;
- Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх;
- Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.