Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ШУУРХАЙ МЭДЭЭ (2023.07.06 21:00 цаг)

Шуурхай ажиллагааны хүрээнд хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 801 дэд өртөөнд холбогдсон 34101 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалж, 17 цагаас хойш 16 дэд өртөө, 448 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна. Хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчмоор эрсдэлтэй байдалд байна.
Томоохон хүрээний таслалт хийгдсэн байршлууд:
1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
2. БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;
3. СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор, 12-р хороо 7-р хороолол Хангай хотхон;
4. ХУД-ийн Алтай хотхон, Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, Ирээдүй хороолол, ДЦС-4 ТӨХК-ийн авто замын урд хэсгээр;
5. СХД-ийн 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор.
УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байна.
 
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК