Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ШУУРХАЙ МЭДЭЭ (2023.07.07 10:00 цаг)

Шуурхай ажиллагааны хүрээнд энэ цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 152 дэд өртөөнд холбогдсон 12056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 05-аас 07-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд нийт 1095 дэд өртөө, 52072 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байснаас 944 дэд өртөө, 39966 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.

Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.

УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд 7 дугаар сарын 7-ны 08-20 цаг хүртэлх ээлжинд 308 ажилтан, 9 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК