Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ШУУРХАЙ МЭДЭЭ (2023.08.07 10:00 цаг)

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан уруйн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, авто замыг чөлөөлөх, нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхээр нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн ангиуд шуурхай ажилласаар байна.

Үерийн үеэр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөө, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсанаас 139 дэд өртөө, 6673 хэрэглэгчийн 10/0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийж, хүчдэлд залгаж сэргээсэн. Энэ цагийн байдлаар 4 дэд өртөө, 253 хэрэглэгчийн хэрэглээ хараахан сэргээгүй байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас усанд автсан дэд өртөөнүүдийн усыг соруулах, гэмтсэн, хазайсан тулгууруудыг шинэчлэх, хүчитгэх, бусад эд анги, тоолуурын нэгдсэн хайрцгуудад үзлэг, засвар хийж, сэргээн босгох ажлыг шуурхай ажиллагааны 78 ажилтан, 20 машин механизмтай баг бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК