ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд ”Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй хэмээн илэрхийлдэг.
Энэ жил олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья” уриатайгаар, Монгол Улс “Хүндлэл-хамгийн тод гэрэл” аянг тэмдэглэх тул тус аянд байгууллага, хамт олноороо нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллахыг уриалж байна.