Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФ НЭМЭГДЭЭГҮЙ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 450 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдэд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний дагуу цахилгаан  борлуулж, борлуулалтын орлогыг эрчим хүчний салбарын нэгдсэн дансанд төвлөрүүлдэг. 

Манай компани хэрэглэгчдэд цахилгаан борлуулахад Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг мөрддөг. Өнөөдрийн байдлаар тус хорооноос цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчилж баталсан тогтоол шийдвэр ирээгүй болно. 

Иймд олон нийтийн цахим сүлжээнд түгээд байгаа “Есдүгээр сараас эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй, ташаа болохыг сонордуулъя.