Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ААС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРИМ АСУУДЛЫГ ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫХОНД АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

УБЦТС ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Мөнхболд болон бусад удирдах ажилтнууд тус компанийн ажил байдалтай танилцахаар хүрэлцэн ирсэн (2024.09.06 өдөр) Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дэргэдэх Шадар сайд Х.Доржхандаар ахлуулсан "Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хороо"-ны гишүүдийг хүлээн авч, хэрэгжүүлж буй ажил, тулгамдсан асуудлуудаа танилцуулан, сонирхсон асуудлын хүрээнд мэдээлэл өглөө.
Түгээх сүлжээнд техник, технологийн шинэчлэл хийх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, чанартай, хүртээмжтэйгээр хангах, үр ашигтай ажиллах нь УБЦТС ТӨХК-ийн тулгамдсан асуудал болж байна. Тиймээс эрчим хүчний хангамжийг сайжруулахад чиглэж ажиллахаар байгуулагдсан Дэд хорооныхонд ихээхэн найдвар тавьж буй юм.