Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон К.Эрдэнэбаяр өнөөдөр (2024.09.18) ажлаа хүлээж авлаа.
Гүйцэтгэх захирал асан Р.Дагдангийн халааг авч, шинээр томилогдож буй К.Эрдэнэбаярт болон компанийн удирдах ажилтнуудад Монгол улсын Эрчим хүчний яамны Салбарын хяналтын газрын дарга П.Билгүүнээр ахлуулсан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдвэрээ танилцуулан, Ерөнхий инженер Т.Мөнхболд тамгыг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүсэв.
К.Эрдэнэбаяр нь 2007 онд ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерээр, 2024 онд Цахилгаан системийн магистраар тус тус суралцаж дүүргэсэн, Монгол улсын мэргэшсэн инженер.
Тэрбээр 2008-2017 онд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д засварын монтёр, засварын инженер, борлуулалтын инженер, стандартчилал, судалгааны инженер, хангамжийн инженер, албаны дарга, 2017-2019 онд СНЕК Монгол констракшн ХХК-ийн ерөнхий инженер, 2020 оноос УБЦТС ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга, Ашиглалт, засварын зүүн төвийн даргаар тус тус ажилласан туршлагатай юм.
Баруун гар талаас: ЭХЯ-ны Газрын дарга П.Билгүүн, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр,
Ерөнхий инженер Т.Мөнхболд
Баруун гар талаас: УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр, Ерөнхий инженер Т.Мөнхболд