Шуурхай мэдээ (2019.06.16, 16:30 цаг)
Үерийн улмаас өчигдөр 15:40 минутын орчимд гэмтэж тасарсан 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамын унасан тулгууруудыг сэргээн босгох ажлыг УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад өнөөдөр 16 цагт гүйцэтгэж дууслаа. Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж 16:20 цагт хэвийн боллоо.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК