Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн энэ өдрүүдэд УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд 09.00-16.00 цагуудын хооронд төлбөр хураах, өргөдөл гомдол, ажлын захиалга авч зөвлөгөө мэдээллийг өгч ажиллах бөгөөд мэдээлэл лавлагааны 70047004 дугаар ердийн цагийн хуваарийн дагуу 24 цагийн турш хэрэглэгчээс ирсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч ажиллаж байна. Хэрэглэгч та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлэхийг хүсье.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК