УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэгээс Хөл хорионы үеийн цахилгааны төлбөрийн бодолттой холбоотойгоор тайлбар мэдээллийг авлаа. Иргэд ажилгүй орлогогүй болсон энэ цаг үед цахилгааны төлбөр хэт өндөр гарлаа гэсэн иргэдийн гомдол их байсан. Иргэдэд тайлбар мэдээлэл хүргэхээр бидэнтэй холбогдсон танд баярлалаа.
Цахилгааны төлбөр хэрхэн бодогддог вэ? Арваннэгдүгээр сарын хөл хорионы үеийн цахилгааны төлбөр хэрхэн бодогдчихов ? Энэ тухай ерөнхий тайлбар мэдээллийг өгөөч
Цахилгаан эрчим хүчний төлбөрийг эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифийн дагуу тооцоолон боддог. Арваннэгдүгээр сарын хувьд бүх нийтийн бэлэнд байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор эхний гурван цикл буюу 15 хүртэл биечлэн бичилтээ хийсэн. Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нийтийн аюулгүй байдал болоод халдваргүйжилтээс хамгаалах мөн ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хэрэглээний дундаж буюу хэрэглэгчийн хэрэглээний өсөлтийг харгалзан бодсон.Сүүлийн үед иргэдээс гомдол ирсэн, хэрэглээ өндөр гарсан, тоолуураа шалгуулах гэсэн хүсэлт гомдлууд ирсэн үүний дагуу хэрэглэгчийн төв болоод 70047004 утсаараа хэрэглэгчийн хүсэлт гомдлыг хүлээн аваад барагдуулж ажиллаж байна. Иргэдээс ирсэн гомдлуудыг ерөнхийд нь барагдуулчихаад байгаа. Нэлээн хэдэн хэрэглэгчийн өргөдөл гомдол барагдаагүй байх талтай. Шалтгаан нь тоолуурын хэмжилтийг тулгах иргэдтэй хамтран шалгах арга хэмжээг авч ажиллаж байна.
Эзэнгүй айлуудад төлбөр бодогдсон. Зарим айлуудын төлбөр хэт өндөр гарсны шалтгаан нь юу байсан бэ?
Зарим айлын хэрэглээ өндөр гарсан зарим нь өмнө нь хэрэглэж байсан хэрэглээнээсээ бага гарсан байна. Тоолуурын заалтнаасаа хэмжигддэг учраас өмнө нь гарсан хэрэглээнээсээ тооцогдоод гарчихна .Үүн дээр хэрэглэгчид санаа зовох зүйл байхгүй бид нэг удаа тооцоод орхих биш үргэлжлүүлэн шалгалт хийдэг учраас зөрүү нь сар сардаа наашаа цаашаа бодогдож зөрүү нь шилждэг. Тухайн сард өндөр гарчихлаа гэж бодож байгаа боловч тухайн 12 сарын хэрэглээ өндөр гарсан хэрэглээнийхээ төлбөрийн дүнгээр буураад гарчихна. Эзэнгүй байсан гэсэн айлууд төлбөр бодогдсон асуудал гарсан энэ нь очиж чадаагүй учраас өмнөх гурван сарын хэрэглээний дунджаар гарсан учраас залруулаад явна.
Өмнө нь явж бичилт хийдэг байхад буюу хөл хорионоос өмнөх үед бас эзэнгүй айлд төлбөр бодогдсон байсан яагаад эзэнгүй айлд төлбөр бодогдож байгаа вэ?
Ер нь бид нар цахилгаан эрчим хүчний тоолуураар нь орж бичиж төлбөрөө боддог. Зарим хэрэглэгчид гэртээ, хашаан дотроо тоолууртай учраас эзэнгүй байх үед нэвтэрч чадахгүй тохиолдлууд гардаг. Энэ үед дүрэм журмын дагуу хэрэглэгчийн гурван сарын хэрэглээний дунджаар бичилт хийж авдаг. Хэрэглэгч байхгүй эзэнгүй байх үедээ дотроо тоолууртай айлууд бидэнд мэдэгдэх зэргээр зохицуулалт хийж явдаг. Дараа нь бид тоолуур дээр очиж бичилт хийгээд илүү болон дутуу төлбөрийг тооцоод гаргаж ирж хянадаг журамтай.
Цахилгааны төлбөр дээр цахилгааны зарцуулалтаас гадна сэргээгдэх эрчим хүчний мөнгө, МҮОНТ-н төлбөр гээд нэлээдгүй хэдэн төлбөр нэмэгддэг. Эдгээр төлбөрүүд яг мөнгөн дүнгээрээ нэг өрхөд хэдэн төгрөг ноогдож байна вэ?
Сэргээгдэх эрчим хүчний мөнгө нь Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тарифийн дагуу бид эрчим хүчний нийт гарсан квт цагаар нь тооцож авдаг. Энэ нь 23.79 мөнгө байдаг. Яагаад энэ мөнгийг хэрэглэгчээс аваад байна вэ? гэвэл манай системд үйлдвэрлэж буй эрчим хүчний 19 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж өгдөг учраас хуулиараа төлбөр бодогддог.Энэ нь системд сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэгдсэн энерги хэрэглэгдэж байгаа тул иргэдээс гарч байна гэсэн үг. Хог хаягдлын хураамжийг бид Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтарсан гэрээтэй байдаг.Тухайн гэрээний дагуу гэр хорооллын хэрэглэгч бүрээс хогний мөнгийг хурааж авч өгдөг. Телевизийн үйлчилгээний төлбөрийг ОНРТ-тэй хамтарсан гэрээ байгуулан хурааж өгдөг. Өмнө нь манайх цуглуулахаас өмнө хог буюу телевизийн төлбөрийг хураахын тулд тусдаа байцаагч явдаг байсан. Төрийн үйлчилгээний байгууллагууд нийлээд нэг газраа төвлөруулж хялбарчлах нь зүйтэй юм гэсэн хамтарсан шийдвэр гаргасан. Хогний төлбөр болон телевизийн хураамж тогтмол, сэргээгдэх эрчим хүчний мөнгө нь хэрэглээгээрээ буюу 100 квт хэрэглээнд 2379 төгрөг бодогдоно.
ШӨХТГ-аас тодорхой шаардлагуудыг хүргэсэн энэ дагуу асуудлуудыг шийдвэрлэж байгаа юу?
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас бидэндтэй хамтарч ажиллаж, уулзалт зохион байгуулж. Өргөдөл гомдлыг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэх тал дээр ярилцсан. Мөн Эрчим хүчний яамнаас бидэнд чиглэл өгөөд хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх шуурхай зохион байыгуулах ажлын хэсгийг зохион байгуулж төв штаб дээрээ иргэдийн гомдол хүсэлтийг хүлээн аваад шуурхай ажил зохион байгуулаад 11 сард ирж байсан гомдлуудыг барагдуулаад ажиллаж байна. Тодорхой хэмжээний гомдлууд хаагдаагүй нээлттэй байна. Энэ сарын 15-ны дотор шийдвэрлэнэ.
7004-7004 утас хэвийн ажиллаж байгаа юу? Хэдэн иргэдээс санал гомдол хүлээж аваад байна вэ?
70047004 утас өнөөдрөөс \2020.12.08\ эхлээд хоёр ээлжээр ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор бүх ажилчидаа гурван ээлжинд хуваагаад ажилласан учраас ажилтны тоо цөөхөн байсан тиймээс дуудлага авах хугацаа уртассан, утсыг хүлээж авах боломжгүй үеүүд байсан. Энэ дээр бид нар асуудлыг шийдэх үүднээс хоёр ээлжээр утсаа ажлуулж байна.
Цахилгааны тариф бол өртөгтөө хүрдэггүй гэж ярьдаг гэсэн хэдий боловч хөр хорио тогтоосон иргэд ажил орлогогүй болчихсон байгаа энэ хүнд үед цахилгааны төлбөрийг хөнгөлөх талаар яригдаж байгаа юу?
Хямдруулах болоод тарифийг өөрчлөх асуудал эрчим хүчний зохицуулах хорооны чиг үүрэгт байдаг. Бид тус хорооноос баталсан тарифийн дагуу хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог бодож ажилладаг.
Иргэдэд цахилгааны зохистой болон хэрэглээ хэмнэлтийн талаар зөвлөмж мэдээлэл хүргээч
Хэрэглэгчдэд зөвлөмж шаардлагатай байна. Гэр бүлээрээ гэртээ байгаа учраас иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэлээн өндөр гарсан өсөлттэй байна. Бидний тооцож байгаагаар иргэдийн цахилгааны хэрэглээ 15 хувиар өссөн байна. Аж ахуй нэгж, сургууль цэцэрлэгүүд ажиллахгүй байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн гэртээ байх хугацаа уртассан тиймээс ахуйн хэрэглээ нэмэгдэх үндэслэл болоод байна. Хэрэглэгчид шаардлагагүй цахилгаан хэрэгсэлээ унтраах, мөн хэрэглэхгүй байвал цахилгаан хэрэгсэлээ залгуураас нь салгаж цахилгаан эрчим хүчээ хэмнээрэй гэж хэлмээр байна. Ер нь бид гэрэлээ хэдэн цаг асааж байгаагаа тооцож үздэггүй учраас дараагийн сар дээр нь өндөр тоо гарч ирэхээр тоолуур хэрэглээндээ итгэхгүй бичилт хийж буй ажилтнуудад итгэхгүй тохиолдлууд гарч байгаа учраас хэрэглэгчид цахилгаан эрчим хүчнийхээ тооцоог сайн хянаж.төлбөр тооцоон дээрээ эдийн засгийн хэмнэлт гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна.
Эх сурвалж: ulsturch.mn