Коронавируст халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон үед цусаа өгөх иргэдийн тоо эрс буурсан тул Эрчим хүчний салбарын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг /МУЗН/, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй “Цус хандивлах аян”-д сайн дураар нэгдэн оролцлоо. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн албан хаагчид 2020 оны 12 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд халдвар хамгааллын дүрмийг баримтлан, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалтын хүрээнд цусаа хандивлалаа. УБЦТС ТӨХК-с 100 гаруй албан хаагчид цусаа хандивлах аянд сайн дураар оролцлоо.
Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК