Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ

“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

           

            Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:

 “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компани нь “Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цайны газрын байр”-ны талбайг тзрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж байна.

Баянгол дүүрэг 19-р хороо Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 54кв.м талбайтай цайны газрын байрыг ажилчдын цайны газрын зориулалтаар түрээслүүлэх.  

           Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн

09 цагаас өмнө хүлээн авна.

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45.

“УБЦТС” ТӨХК-ийн төв байр. В-4 тоот. Хангамж үйлчилгээний алба Утас: 342420 +159,  Факс: 976-341852

Материал нээх хугацаа, хаяг байршил 

2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн

09 цаг 30 минутад /оролцогчдын өмнө нээх/

Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45.

УБЦТС ТӨХК-ийн төв байр. В-4 тоот өрөөнд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх

 үнийн доод хэмжээ

1кв.м-10,000 төг (Нэг квадрат метрд ноогдох доод үнэ-Арван мянга) төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

/Хоолны үйлдвэрлэл, цайны газар/

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45.

“УБЦТС” ТӨХК-ийн төв байр. В-4 тоот өрөөнөөс ирж авна уу.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         Эрх бүхий байгуулагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн наториатаар баталгаажуулсан хуулбар

·         Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар 2020, 2021 онуудад);

·         Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч, оролцох хүсэлтийг албан тоотоор ирүүлэх.

·         Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт) ;

·         Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·         Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;

·         Талбай түрээслэх үнийн санал. /Нийт 54м2-үнэ/

·         Хоолны газрын нийтлэг журмыг чандлан дагаж мөрдөж ажиллах талаар албан бичиг ирүүлэх.

·         Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх

·         Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй байх (лавлагаа авч ирэх)

·         Дээрх материалуудын аль нэгийг хавсарган ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас татгалзах үндэслэл болно.

/Түрээслүүлэх эд хөрөнгийн нөхцөл байдал, онцлогоос хамааран түрээслүүлэгч нь нэмэлт материал шаардаж болох бөгөөд зард заавал тусгах/

                          Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “УБЦТС” ТӨХК-ийн БГХҮТ-ийн байр дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 342420 /159/ утсаар болон tog.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45.УБЦТС ТӨХК-ийн төв байр. В-4 тоот. Хангамж үйлчилгээний алба

            Холбогдох албан тушаалтан: Ахлах мэргэжилтэн О.Насанбаяр

           Утасны дугаар: 342420 /159/