ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь эрх бүхий оролцогчдоос “Хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэл илгээх мессеж утгад хэрэглэгч төлбөрөө гар утаснаасаа төлөх боломжийг бүрдүүлсэн богино линк үүсгэж банктай холбох програмын хөгжүүлэлтийн ажлын даалгавар” ажлыг хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Ирүүлэх материал:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын танилцуулга
2. Үнийн саналыг албан бичгээр баталгаажуулан ирүүлэх
Ажлын даалгавар
Програм хангамжийн даалгавар нь:
· ShortLink үүсгэх сервис бичих
· ShortLink -ээр дуудагдах банкны жагсаалт бүхий хуудас үүсгэх
· Банкны жагсаалттай хуудаснаас сонгосон банкны гар утасны програм руу deeplink-ээр холболт хийх
· deeplink-ээр хэрэглэгчийн код, нэр, төлөх ёстой дүн, төлбөр авах дансны мэдээллийг илгээдэг байх
· Банкуудын гар утасны програмаар төлбөр төлөгдсөн мэдээллийг авах боломжтой байх
· ХХХМСистемээс шаардлагатай мэдээллээ авах
· Мессеж илгээх MessageSentFile програмд ShortLink-г оруулж өгөх
· Боловсруулан бэлтгэсэн программ хангамжийг МТХ-д хүлээлгэн, зааварчилгаа өгөх, гарах асуудлыг шийдвэрлэх.
Үнийн саналыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө битүүмжлэн доорхи хаягаар ирүүлэх Үнийн саналыг оролцогчдыг байлцуулан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 10 минутад нээлтийн өрөөнд нээнэ. /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төв байрны 206 тоот/
Сонирхсон этгээд баримт бичиг үнийн саналыг холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,
Чингисийн өргөн чөлөө-45. УБЦТС ТӨХК-ийн төв байр. 206 тоот. Хангамж үйлчилгээний алба Утас: 342420 +157, Факс: 976-341852
Цахим хаяг: info@ubedn.mn