Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар нийгмийн түншлэлийн оролцоо, уялдаа холбоог сайжруулах үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Монголын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА ТББ), Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ШУТИС, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль хамтран “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлыг “Аюулгүй байдалд манлайлал ба оролцоо” уриан дор 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Бага хурал 5 салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хөндөн хэлэлцэж байгаагаараа онцлогтой юм.
Энэ бага хурлын үйл ажиллагаа өнөөдөр эрчим хүчний салбар хуралдаанаар эхэлж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хурлын танхимд боллоо. Хуралдаанд Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн болон төрийн өмчит 47 үйлдвэр компаниудын нийт 200 гаруй төлөөллүүд танхимаар болон цахимаар оролцож Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг /ХЭМАБ/ хэрэгжүүлж буй туршлагаа солилцон, тогтолцоог сайжруулахад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Цаашид салбар хуралдаанууд энэ сарын 14-30 ны өдрүүдэд дараах хуваарийн дагуу тус тус зохион байгуулагдана.
9-р сарын 19 Уул уурхай
9-р сарын 22 Зам тээвэр
9-р сарын 23 Барилга
9-р сарын 26 Эрүүл мэндийн салбар
9-р сарын 27 Хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудлууд, Ажилчдын хоол хүнсний аюулгүй байдал”
9-р сарын 28 “Нэгдсэн хуралдаан”
9-р сарын 30 “Чуулга уулзалт” Эрдэнэт хот
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК