Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХААРТЫН СУДАЛГААНЫ БАГ УБЦТС ТӨХК-Д АЖИЛЛАЛАА

 

Монгол Улс нь "Эрчим хүчний Хаартын бага хурал"-ыг Улаанбаатар хотноо 2022 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Эрчим хүчний Хаарт нь Бельгийн Хаант улсын Брюссель хотноо төвтэй, нийт 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 40 орон, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг нэр хүнд бүхий 13 байгууллага ажиглагчаар ажилладаг олон улсын байгууллага юм.

 

Монгол Улсын эрчим хүчний салбарын “Эрчим хүчний үр ашгийн судалгаа”-г Эрчим хүчний Хаарт гүйцэтгэж байгаа бөгөөд тус байгууллагын судалгааны шинжээчдийн баг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн холбогдох инженер техникийн ажилтнуудтай 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж ярилцлаа.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК