Монгол Улсын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн захирал Майкл Эллис Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зочилж, компанийн инженер техникийн ажилтнуудтай уулзан хөтөлбөрөө танилцуулж, хамтран ажиллах санал солилцлоо.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ABT ASSOCIATES компани нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт 2022 оны 9-р сард гарын үсэг зурж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус хөтөлбөр нь АНУ-ын Олон Улсын Агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд эрчим хүчний салбарт найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн хангахад чиглэсэн юм.