2020.05.08
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын
газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн
51 дугаар тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ
“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ”
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:
Төрийн өмчит хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын зарын маягтыг өдөр тутмын (Өглөөний сонин) байгууллагын албан ёсны цахим tog.mn хуудсанд ил тод нээлттэй нийтэлнэ.
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь “Баруун түгээх төвийн цайны газрын байр”, “Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цайны газрын байр”-ны дараах талбайнуудыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж байна.
Багц-1: Хан-Уул дүүрэг 3-р хороо Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Баруун түгээх төвийн байр 46кв.м талбайтай цайны газрын байр
Багц-2: Баянгол дүүрэг 19-р хороо Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 54кв.м талбайтай цайны газрын байрыг ажилчдын цайны газрын зориулалтаар тус тус түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
|
09 цагаас өмнө хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45. УБЦТС ТӨХК-ийн төв байр. 206 тоот. Хангамж үйлчилгээний алба Утас: 342420 +158, Факс: 976-341852 |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад /оролцогчдын өмнө нээх/ Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45. УБЦТС ТӨХК-ийн төв байр. 206 тоот өрөөнд нээнэ. |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1кв.м-10,000 төг (Нэг квадрат метрд ноогдох доод үнэ---Арван мянга) төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /Хоолны үйлдвэрлэл, цайны газар/ |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Багцад тавигдах шаардлагыг Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45. УБЦТС ТӨХК-ийн төв байр. 206 тоот өрөөнөөс ирж авна уу. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар 2018,2019 онуудад); · Сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч, оролцох хүсэлтийг албан тоотоор ирүүлэх. · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт) ; · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар; · Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг; · Талбай түрээслэх үнийн санал. /Нийт/ · Хоолны газрын нийтлэг журмыг чандлан дагаж мөрдөж ажиллах талаар албан бичиг ирүүлэх. · Сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд мэдээллэхэд татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх · Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй байх (лавлагаа авчирах) · Дээрх материалуудын аль нэгийг хавсарган ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас татгалзах үндэслэл болно. /Түрээслүүлэх эд хөрөнгийн нөхцөл байдал, онцлогоос хамааран түрээслүүлэгч нь нэмэлт материал шаардаж болох бөгөөд зард заавал тусгах/ |
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч УБЦТС ТӨХК-ийн БТТ-ийн байр, БГХҮТ-ийн байр дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 342420 /158/ утсаар болон tog.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг. 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45.УБЦТС ТӨХК-ийн төв байр. 206 тоот. Хангамж үйлчилгээний алба
Холбогдох албан тушаалтан: Мэргэжилтэн Ч.Зоригтбаатар
Утасны дугаар: 342420 /158/