Улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавьж эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах өндөр үүргээ өдөр тутамд нэр төртэйгээр биелүүлж буй УБЦТС ТӨХК-ийн нийт инженер техникийн ажилтан, албан хаагч хамт олон, компанийн эдүгээ их түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд та бүхэндээ “Эрчим хүчний ажилтны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Ард иргэдийнхээ сайн сайхан, тав тухтай амьдрал, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө инженер техникийн мэргэжлийн ажилтнуудынхаа туршлагад тулгуурлан хичээнгүйлэн ажиллаж, ажил мэргэжилдээ эзэн нь байж улам их амжилтын өөд тэмүүлэх болно.
Бадамласан галын дөл түүдэг болж, Монгол Улсын өнцөг булан бүрт бүтээн байгуулалт өрнөн, өөдөө мандан бадарч хөгжихийн ерөөлийг тавихын ялдамд Та бүхэн их хөгжлийн бүтээгч хүч нь байхын ерөөлийг өргөе.
СЭТГЭЛ ӨӨДРӨГ, ЕРӨӨЛ ДҮҮРЭН, АМЖИЛТ АРВИН БАЙХ БОЛТУГАЙ.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАН