СОНГИНОХАЙРХАН ХҮТ-ӨӨС ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА
УБЦТС ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан, албан хаагчид дүүргийнхээ хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс “Хэрэглэгчийн өдөрлөг”-г үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр тус дүүргийн 37-р хорооны Содон хорооллын гадна талбайд өдрийн 16 цаг хүртэл зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгөөр зочилсон хэрэглэгчдэд дараах төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Тоолуур шалгах /220В/
Автомат солих /220В/
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний нэр шилжүүлэх, сунгах
Үүнээс гадна хэрэглэгчид цахилгааны төлбөрөө төлөх, санал хүсэлт хүлээн авах, зөвлөгөө, мэдээллийг өгч ажиллана. Цаашид үе шаттайгаар дүүргийн алслагдсан хэрэглэгчдэд эрчим хүчний үйлчилгээг хүргэх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шар орчмын хэрэглэгчдэд үйлчлэхээр төлөвлөн ажиллаж байна.
УБЦТС ТӨХК-ИЙН СОНГИНОХАЙРХАН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ