Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК НЬ ШӨХТГ-ТАЙ ХАМТРАН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

Засгийн  газрын тогтоолоор цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах болсонтой  холбоотой цахилгааны төлбөр өндөр гарсан гэх иргэдийн гомдол их байгаа тул энэ асуудлын дагуу УБЦТС ТӨХК нь ШӨХТГазартай хамтран хэрэглэгчийн тоолуурт хяналт, шалгалтын ажлыг хийж байгаа билээ.  

2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шалгалтын үеэр:

1. Засгийн газраас цахилгааны мөнгө тэглэнэ гэсэн ч төлбөр гарсанд гомдолтой байна ямар ч байсан тэглүүлнэ гэх,

2. Манай  цахилгааны төлбөр нэмэгдсэн гэж мэдүүлсэн хэрэглэгч  зөвшөөрөлгүйгээр өөрийн тоолуурт дахин нэг айл холбосон хууль бус үйлдэл ,

3.Төлбөр өндөр гарлаа гэх айл өдрийн цагаар 3 тень зэрэг ажиллуулж байснаас үүдэн хэрэглээ өсөж төлбөр өндөр гарах шалтгаан болсон үйлдлүүд илэрсэн байсан.

Өнөөдөр үргэлжлүүлэн хийж буй хяналт шалгалтын ажлын бүрэлдэхүүнд тоолуур хэмжих хэрэгслийн инженерүүд тоолуурын лабораторийн машинтайгаа багтсан бөгөөд газар дээр нь хэрэглэгчийн тоолуурыг шалгаж  ажиллалаа.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК