Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Төрийн Захиргааны удирдлагын газрын дарга Р.Батрагчаа нар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дээр ажиллалаа. Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалуудын хэрэгжилтийн явцтай танилцаж, тодорхой чиглэлээр холбогдох удирдлагуудад үүрэг өглөө.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК