Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК-ААС ХЭРЭГЛЭГЧДИЙН ШУГАМ ТОНОГЛОЛД ЭЭЛЖИТ БОЛОН ЭЭЛЖИТ БУС ҮЗЛЭГ, ШАЛГАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА

УБЦТС ТӨХК нь цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангах,  цахилгаанаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс  цахилгааны хэрэглээг хэтрүүлснээс хэт ачаалагдсан, ачаалал нь нэмэгдэж байгаа дэд өртөө, шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.

2021 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар  9250 дэд өртөө, 1179 фидер,  хэрэглэгчийн 11939 щит, 45934 цэгт хэмжилт, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үзлэг шалгалтын явцад 2935 гэмтэл устгаж, 6250 хэрэглэгчдэд ачаалал бууруулах талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалтаар иргэд дур мэдэн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн чадлыг нэмэх, цахилгааны холболтыг өөрчилж ЦЭХ-ийг зүй бусаар ашиглаж байгаа зөрчлүүд нэлээд илэрсэн байна. 

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэн хугацаанд давхардсан тоогоор 586 тусгаарлах байр, 431 эмнэлэг, 70 шинжилгээ оношлогооны байр, 265 нөөцийн байрны цахилгаан хангамжид хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллалаа. 

Цаашид хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд хэрэглэгчид өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж цахилгааны хэрэглээгээ хэтрүүлэхгүй байхыг УБЦТС ТӨХК-аас анхааруулж байна.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК