Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

УБЦТС ТӨХК ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

        Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь ажилтан,  албан хаагчдын  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын байраар хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.  Компанийн цаашдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, зорилтоо тодорхойлон, түүний хэрэгжилтийг сайжруулах үүднээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй  2021 оны 11 дүгээр сарын  10-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

          Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь:

-  Шаардлагатай ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, зөвлөмж хүргэх;

-  Компанийн ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах, дүгнэлт гарган арга зүйн зөвлөмж өгөх;

-  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж дүрэм журам, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн талаарх мэдээлэл зөвлөгөө, сургалт зохион байгуулах;

-  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар олон улсын сургалт, семинарт хамтран оролцох бөгөөд шаардлагатай дэмжлэг туслалцаа, зөвлөмж үйлчилгээгээр хангаж ажиллахаар харилцан тохиролцлоо.