Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

 

Дэлхий нийт цар тахалтай тэмцэж буй хүнд үед  МУЗГ-ын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж,  ЭХ-ний сайдын баталсан түр журмын дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний  хэрэглээний төлбөрийг өмнөх оны мөн үеийн хэрэглээтэй дүйцүүлэн хөнгөлөх ажлыг УБЦТС ТӨХК хариуцан  ажиллалаа.

Уг тогтоолын хэрэгжих хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулж  2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэглэсэн цахилгааны төлбөрөө өөрсдөө хариуцан төлнө. 

Иймд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд заасан хэрэглэгчийн үүргээ биелүүлж хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлж хамтран ажиллахыг хүсэж байна.

Мөн Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хугацаандаа  төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн төлөгдөөгүй төлбөрт  алданги тооцохыг мэдээлж байна.