Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн нэрэмжит “ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТЕХНИК ТЕХНОЛОГИ - УХААЛАГ СҮЛЖЭЭ” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК–ийн хурлын танхимд зохион байгуулагдана.
Эрдэм шинжилгээний бага хуралд цахилгаан хангамж, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, байгууллага, аж ахуйн нэгжийн судлаач, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэр, компаниудын инженер техникийн ажилтнууд илтгэл бичиж оролцох юм.
Эрчим хүчний яам, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлөөллөөс бүрдсэн тусгай комисс 4 илтгэлийг шалгаруулан шагнаж урамшуулна.
· Тэргүүн байр - Батламж, 1.000.000 төгрөг
· Дэд байр - Батламж, 700.000 төгрөг
· Гутгаар байр - Батламж, 500.000 төгрөг
· УБЦТС ТӨХК-ийн нэрэмжит шагнал - Батламж, 300.000 төгрөг
Тэргүүн байр эзэлсэн 1 илтгэлийг II шат буюу Эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан “ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлнэ.
Хуралд оролцох илтгэлүүдийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний дотор munkhbat73@energy.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК