Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Бодлогын хүрээнд “Монголын эдийн засгийн форум - 2022” чуулга уулзалтыг 04 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ” сэдвийн дор эхний урьдчилсан хэлэлцүүлэг УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-ийн төв байранд зохион байгуулагдаж байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК