Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

“ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ” УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төв байранд “ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ” урьдчилсан хэлэлцүүлэг  зохион байгуулагдлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэлцүүлгийг нээн  үг хэлж , “Шинэ сэргэлтийн бодлого, Эрчим хүчний хөгжлийн төслүүд” сэдвээр үндсэн илтгэлийг тавилаа. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд баригдаагүй нь суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс буурч, 2021 онд эрчим хүчний системийн нийт хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор авсан. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж, шинээр хэрэглэгч холбогдох нөхцөл боломж тэр хэрээр буурч байна. Дулааны цахилгаан станцууд болон  дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байгаа тул шинэ эх үүсвэрүүдийг барьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд бие даасан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгаа талаар илтгэлдээ дурдлаа.

Түүнчлэн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг цаг алдалгүй барьж байгуулах тэр дундаа усан  цахилгаан станцуудыг барих шаардлагатайг хэлэлцүүлгийн оролцогчид онцолж байв. Мөн эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө доогуур тогтоогдож байгаа нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад гол саад болж байгаа төдийгүй эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх шаардлагатай талаар оролцогчид санал хэлэв.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, орон нутаг, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын нийт 800 гаруй төлөөллүүд танхимаар болон цахимаар оролцлоо. Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, санал зөвлөмжийг нэгтгэж, үндсэн форумын үеэр хэлэлцэх юм. 

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК