Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

“ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТЕХНИК ТЕХНОЛОГИ - УХААЛАГ СҮЛЖЭЭ” СЭДЭВТЭЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэн байгуулагдсаны  түүхт 90 жилийн ойг угтан өнгөрсөн 90 жилийн хөгжлийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан хүндрэл бэрхшээл,  сорилтод үнэлэлт дүгнэлт өгөх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, цаашлаад салбарын найдвартай байдлыг хангах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр компанийн инженер техникийн ажилтнууд болон ажилтан албан хаагчдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх, туршлага солилцох зорилготой “ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ТЕХНИК ТЕХНОЛОГИ - УХААЛАГ СҮЛЖЭЭ” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Бага хуралд оролцогчид өөрсдийн туршлага дээр тулгуурлан хийсэн судалгаа, оновчтой саналуудаа  илтгэж оролцлоо.

Эрчим хүчний яам, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлөөллөөс бүрдсэн тусгай комисс 4 илтгэлийг шалгаруулан шагнаж урамшуулна. Тэргүүн байр эзэлсэн 1 илтгэлийг Эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан “ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлнэ. 

  

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК