Жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Монгол Улс энэ өдрийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор нэгдэн зохион байгуулсан.
Энэ өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженерүүдийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайжруулах олон улсын OHSAS-18001 2007 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо”-ны стандартаас ISO45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-ны стандартыг нэвтрүүлэх сургалт танилцуулгыг Менежментийн тогтолцооны мэргэжилтнүүдийн холбооны зөвлөх П.Тунгалаг хийж заавар зөвлөмж өглөө. Мөн компанийн салбар нэгжүүдэд томилогдон ажиллах ХАБЭАХБИ-үүдийн 2022 онд ажиллах чиг үүргийн хуваарилалтыг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК