Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа.
Гүйцэтгэх захирал Р.Дагдан, Ерөнхий инженер Т.Мөнхболд нар компанийн түгээх сүлжээний үндсэн үзүүлэлт, өвлийн их ачааллын үеийн бэлэн байдал, нийслэлийн цахилгаан шугам сүлжээний төлөвлөлт, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь тулгамдаж байгаа асуудлууд дээр санал солилцож, компанийн Диспетчерийн албаны үйл ажиллагаатай танилцлаа.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК