Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын
газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн
51 дугаар тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ
“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИШИГ БАРИМТ БИЧИГ”
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:
Төрийн өмчит хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын зарын маягтыг өдөр тутмын Зууны мэдээ сонин, байгууллагын албан ёсны цахим tog.mn хуудсанд ил тод нээлттэй нийтэлнэ.
Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цайны газрын байрыг түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг урьж байна.
Баянгол дүүргийн 19 хороо, 4 хороолол, Жалханцхутагт Дамдинбазарын гудамж дах /модны 2 дундын зам, Шинэ баригдсан ахмадын эмнэлэгийн урд, нялхасын клиник сувилалын замын ард/ УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн баруун талд байрлах 54 кв.м талбайтай байрыг ажилтнуудын цайны газрын зориулалтаар түрээслүүлэх.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагаас өмнө хүлээн авна. |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45, УБЦТС ТӨХК-ийн төв байр 604 тоот Хангамж үйлчилгээний хэлтэс Хангамжийн алба Утас: 342420 +158, Факс: 976-341852 |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутад Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45 УБЦТС ТӨХК-ийн төв байр 604 тоот өрөөнд оролцогчдын өмнө нээнэ |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1кв.м-10,000 төг (Нэг квадрат метрд ноогдох доод үнэ-Арван мянга) төгрөг |
Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл |
Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /Хоолны үйлдвэрлэл, цайны газар/ |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Багцад тавигдах шаардлагыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45 УБЦТС ТӨХК-ийн төв байр 604 тоот Хангамж үйлчилгээний хэлтэс Хангамжийн албаны мэргэжилтэн Э.Амаржаргал /утас 342420 /158/, 88070715/ ирж авна уу. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэхний лавлагаа) хуулбар; · Эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар; · Үйл ажиллагааны танилцуулга; · Ажлын туршлагын талаарх мэдээллийг Маягт 1-н дагуу бэлтгэж, 2021-2022 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбарыг хавсаргах; · Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуулийн этгээд бол сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт); · Ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл /Маягт 2-н дагуу/; · Ажиллах боловсон хүчний диплом, үнэмлэхийн хуулбар; · Санал болгож байгаа худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг, хоолны болон үйлчилгээний технологийн карт; · Талбай түрээслэх үнийн санал /нийт/; · Хоолны газрын нийтлэг журмыг чандлан дагаж мөрдөж ажиллах тухай албан бичиг; · Хүнсний ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг чандлан мөрдөж ажиллах туухай албан бичиг; · Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг хүлээн зөвшөөрч, оролцохыг хүссэн албан бичиг; · Татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөргүй байх (лавлагаа авчрах) Дээрх материалуудын аль нэгийг хавсарган ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас татгалзах үндэслэл болно. /Түрээслүүлэх эд хөрөнгийн нөхцөл байдал, онцлогоос хамааран түрээслүүлэгч нь нэмэлт материал шаардаж болох бөгөөд зардлыг заавал тусгах/ |
Байршлын зураг:
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг УБЦТС ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байранд очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг 342420 /158/ утсаар болон tog.mn цахим хуудаснаас авна уу.
ЖИЧ:
Маягт 1. Ажлын туршлагын талаарх мэдээлэл
Гэрээний нэр |
Захиалагчийн нэр, хаяг, холбоо барих утас |
Төсөвт өртөг |
Хугацаа /эхэлсэн, дууссан/ |
|
|
|
|
|
|
|
|
Маягт 2. Ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл
№ |
Ажиллах боловсон хүчин |
Тоо |
Ажлын туршлага, мэргэшсэн байх шаардлага |
1 |
Мэргэжлийн болон мэргэшсэн ахлах тогооч |
1 |
Мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх. Мэргэжлээрээ 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх |
2 |
Мэргэжлийн болон мэргэшсэн тогооч, порцлогч |
2 |
Мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх |
3 |
Туслах тогооч |
1 |
Мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх |
4 |
Угаагч |
1 |
- |