Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 2003 оноос жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Энэ жилийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” өдөрлөг арга хэмжээг ХАБЭА-н сургалт зохион байгуулах тухай Хөдөлмөрийн сайдын А/370 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн чиглэлийн дагуу “Эрүүл аюулгүй ажил – Бидний суурь эрх” уриан дор УБЦТС ТӨХК-ийн төвийн хэсгийн алба хэлтсүүд, Ашиглалт засварын баруун төв, Ашиглалт засварын зүүн төв, Кабелийн ашиглалт засварын төвүүдэд 2023 оны 4-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгөөр яаралтай тусламжийн менежментийн үйлчилгээний талаар, амилуулах суурь тусламж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн менежмент, хөдөлмөрийн тухай хууль зэрэг сэдвээр мэргэжлийн багш нараар удирдуулан сургалт, зөвлөмж өглөө.
Сургалтанд нийт 350 гаруй ажилтан хамрагдсан ба үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, ажилтныг эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах нөхцөл боломжоор хангахыг уриалсан үр дүнтэй боллоо.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК