Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ААН-ҮҮД БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАДНА ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

УБЦТС компаниас аж ахуйн нэгж байгууллага, гэр хорооллын айл өрхүүдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх аяныг нийслэлийн хэмжээнд явуулж байна. Аян нь хүүхэд болон иргэдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилготой.

 

Үзлэг шалгалтаар хотын төв болон гэр хорооллууд дахь зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан, хүн, амьтны амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах эрсдэлтэй оруулгын утастай иргэд, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай шаардлага өгч, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд Эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглээг түдгэлзүүлэх ажлууд хийгдэж байна. 

 

Өчигдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн 127 хорооны нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн 1118 дэд өртөө, хуваарилах байгууламжийн гадна талбай дахь оруулгын утас болон ил задгай хүчдэлтэй утас байгаа эсэхэд тус компанийн 910 инженер техникийн ажилтан үзлэг шалгалтыг хийж, 794 гэмтэл, зөрчлийг илрүүлэн, 336 хэрэглэгчид шаардлага өгч, 29 хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх арга хэмжээг аваад байна. 

 

Хотын төв хэсгээр хийсэн үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх хувийг хаяг рекламны самбар, зогсоолын хаалтны ил задгай татсан хүчдэлтэй утаснууд, харин гэр хороололд стандартын бус залгаастай, хашаа дамнуулан ил задгай татсан оруулгын утасны зөрчлүүд эзэлж байна.

 

Тус компани 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэ аянаараа 220 вольтын стандартын шаардлага хангасан оруулгын кабель утас, гал хамгаалагчаа урьдчилан бэлдсэн айл өрхүүдэд сольж, угсрах техникийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжийг олгодог. Энэ үйлчилгээг 18-ны өдрийн байдлаар нийт 182 айл өрх авахаар захиалга өгснийг шийдвэрлээд байна. Өнгөрөгч 15-ны Даваа гарагаас эхэлсэн үзлэг шалгалтын аян өнөөдөр өндөрлөнө.

 

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК