Монгол | English

Дуудлагын төв

7004-7004

Утас

976-11-342420

Факс

976-11-343061

Цахим шуудан

info@ubedn.mn

Үйл явдал

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2024 ОНЫ СПОРТЫН ИХ НААДМААС ГУРВАН АЛТ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Буян-Ухаа спорт цогцолборт амжилттай явагдаж өндөрлөсөн “Эрчим хүчний салбарын 2024 оны спортын их наадам”-аас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК гурван алт, нэг хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр их наадмын дэд байрыг эзэлсэн амжилтыг гаргалаа.
Сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар, и-спортын зургаан төрөлт спортын их наадамд эрчим хүчний салбарын нийт 31 үйлдвэр, компани, аж ахуйн нэгж байгууллагын 1300 гаруй баг, тамирчид хөгжөөн дэмжигчдийн хамт оролцож, дөрвөн өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, оюуны чадвар, хичээл зүтгэлээрээ өрсөлдөж, аваргуудаа тодруулсан.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас “Эрчим хүчний салбарын 2024 оны спортын их наадам”-ын бүх төрөлд нийт 72 баг, тамирчин оролцсоноос З.Бямбаа ахлагчтай шатрын эрэгтэйчүүдийн баг, А.Сэлэнгэ ахлагчтай и-спортын баг, Г.Энхсайхан ахлагчтай волейболын эмэгтэйчүүдийн багууд төрөлдөө аваргын төлөөх тоглолтод ялалт байгуулан алтан медаль, М.Золзаяа ахлагчтай сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг хүрэл медалийн болзлыг тус тус хангасны дээр Реле хамгаалалт, туршилт тохируулгын албаны дарга, Дэлхийн шатрын холбооны мастер, Зулзгаагийн Бямбаа, Ашиглалт засварын баруун төвийн Шуурхай үйлчилгээний хэсгийн монтёр Батчулууны Чин-Эрдэнэ, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн эдийн засагч Ганцэцэгийн Энхсайхан нар шатар, и-спорт, волейболын эмэгтэйчүүдийн төрлөөс тус тус “Шилдэг тамирчин”-аар шалгарч, хөгжөөн дэмжигч, баг хамт олныхоо баяр талархлыг хүртээд байна.
“Эрчим хүчний салбарын 2024 оны спортын их наадам”-аас медаль хүртсэн, шилдэг тамирчны шагнал гардсан, амжилттай оролцсон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн болон эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын бүх баг тамирчдадаа халуун баяр хүргэж, нийтийн эрүүл мэнд, биеийн тамирыг хөгжүүлэх гэгээн үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
 
 
Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн
Олон нийттэй харилцах хэсэг